Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлгээс Тэргүүлэгчээр сонгогдсон Г.Мөнхбаяр , Д.Ганболд нарыг чөлөөлөн Г.Төмөрбаатар, Л.Дагва нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах тухай санал орууллаа. Энэхүү саналыг хурлын төлөөлөгчид хэлэлцэн дэмжиж , Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүнийг баталлаа. Ниийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны тогтоолоор Б.Түвшин , Л.Сайнтөгс , Л.Нарантуяа , Л.Наранбаатар , Ц.Энхцэнгэл , Д.Бадарсан , Д.Батбаяр , С.Амарсайхан , Г.Төмөрбаатар , Л.Дагва нар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч болж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )