Сум төслийг хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

 

Өнөөдөр АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд, өргөн барих тогтоолын төслүүд дээр санал бодлоо солилцлоо. Бүлгийн хуралдааны эхэнд Иргэний нисэхийн газрыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл уг тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хийж дуусах учраас өнөөдөр бүлгийн хуралдаан дээр чухалчилсан аж. Уг асуудалд  гишүүдийн зүгээс гаргасан саналуудыг нэгтгэж дүгнээд, МИАТ-ын асуудалд гишүүд хэрхэн хандаж байгааг сонсчээ. Улмаар  уг төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ. “МИАТ компанийн хувьчлалын тухай асуудлыг бид өнөөдрийн цаг үетэй уялдуулж харах ёстой. Үүн дээр анхаарагдаж байгаа зүйл нь МИАТ-ыг үнэгүйдүүлж хувьчлах асуудал явсныг гишүүд ярьсан. Үүнтэй холбоотойгоор  МИАТ-ыг тойрсон гэмт хэргийн мөнгө угаасан шинжтэй асуудлууд эцэслэн шийдэх ёстой. Өнөөдөр МИАТ ямар үнэ цэнэгүй компани болсон нийгмийн хандлагыг бид анхааралдаа авах ёстой. Тийм учраас МИАТ-тай холбоотой хувьчлалын асуудлыг тэр компанийн үнэ цэнэтэй болсных нь дараа яригдах нь зүйтэй гэж үзсэн. Эцсийн хэлэлцүүлгээр МИАТ-ын 51-ээс доошгүй хувь нь төрийн өмч байна гэсэн заалт байсан. Энэ заалтын томъёлолыг өөрчилж бид нар МИАТ-д үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статусыг олгоно гэсэн үүднээс асуудлыг авч үзэх хэрэгтэй” гэдгийг бүлгийн дарга онцлов.

Мөн бүлгээр Эдийн хөгжлийн яамны санал хүсэлтийг сонссон. Яамнаас орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэсэн “Сум” төслийн хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Төслийн хүрээнд иргэдэд 10,000 төгрөгийг  хүүгүй зээлүүлэх, сумдын жижиг үйлдвэрийг дэмжиж нэг хүнд 100 мянган төгрөг оногдох 0,7 хувийн хүүтэй 55 сарын  зээл олгох, мөн аймгийн хөгжлийг хангахад нэг хүнд оногдсон тоогоороо нэг сая төгрөгийг хэмжээтэй зээлийг олгохоор тусгасан байна. Тиймээс энэ асуудлаар баасан гарагт бүлгээ дахин хуралдуулж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хөдөө аж ахуйн биржийн танилцуулгыг сонсохоор боллоо.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top