Ёс зүйн дэд хороог МАН-ын гишүүн удирдах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

 

УИХ-ын Ёс зүйн дэд хороог МАН-ын аль нэг гишүүн удирдахаар болж байх шиг байна. Тодруулбал МАН өнөөдөр мэдээлэл хийхдээ “Бид олонх байхдаа Ёс зүйн дэд хороог цөөнхөөрөө удирдуулдг байсан. Цөөнхдөө боломж олгосон. Одоо бид цөөнх болохоор удирдана. УИХ-д энэ асуудлыг танилцуулна” хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн болохоор М.Батчимэг гишүүн суудлаа өгөх эсэхийг олонх цөөнх ханцуйндаа тохироо хийж байж шийдэх бололтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top