УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэдий ч чуулганы танхимд үзэгдээд өнгөрсөн С.Баяр хаана явна. Намын гишүүнээс генсек, бүр Ерөнхий сайдын суудалд хүртэл тухалж төрийн хар хайрцагт нэвтэрсэн С.Баяр сүүлийн жилүүдэд гадаадад бүгэж эх орондоо ирэлгүй тив алгасан нисэхийн учир юунд байна. Дам сургаар бол АНУ-д биеэ эмчлүүлж байгаа гэх нэгэн хэвийн тайлбарыг намынхан нь өгдөг.
Харин олны хардаж байгаагаар нөгөө л авлига хээл хахуулийн ундарга болсон уул уурхай түүнийг тойрсон лицензний асуудалтай холбоотойгоор эх орноосоо зугатах дээрээ тулсан гэх. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг баригдаж хоригдож буй сургаар нэг биш нэжгээд нөхдүүд сандралд орж ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнан цаашид асуудлыг хэрхэн зохицуулах, нэгэнтээ илчлэгдсэн 107 лицензийн хэргийн ард сууж үлдэлгүй Д.Батхуягаар туг тахин өнгөрүүлэх гээд олон асуудал ургуулсан гэх.
Гэтэл саяхан МАН-ын намын нөхдүүд уван цуван Солонгос руу нисч олны нүд чихнээс холхон хуралдсан мэдээлэл түгж байгаа. Намын дарга Б.Энхтүвшин, С.Батболд нар Монголоос нисэж, харин сураггүй болоод байсан Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-аас Солонгост бууж намын нөхдүүд харийн оронд нүүр нүүрээ харалцаж. Тэд мөн л үүсээд буй нөхцөл байдлын тухай хэлэлцсэн юм байх. Уг нь хэний янаагүй л Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягтай холбоотой асуудалд анхаарч байгаа гэж байсан ч МИАТ-аас мөнгө төгрөг угаасан хэрэг буюу Ц.Орхонтой холбоотой гэх мэдээлэл ирэв. Ямартай ч МАН-ын томчуул лиценз болон мөнгө угаасан хэрэгтэй холбоотой бололтой.
Нөгөө талаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож төрийн мэдэлд очсон 107 лицензийн цаад эзнийг зарлаагүй. Энэ талаар хэн ч юу ч гэж дуугарахыг хүссэнгүй. Хэргийн зангилаа болсон 107 лицензийн эзэн, байршлыг зарлаж яагаад болохгүй гэж. Арай үүний цаана АНУ-аас түргэн авч Солонгост нисэж ирсэн С.Баяр холбоотой юм биш байгаа. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн үйлдсэн хэрэг, МАН-ын эрх барьж байсан үе гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Асуудлыг сануулья.
Д.Батхуяг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар, Л.Даваацогт нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтаар олгох ёстой ашигт малтмалын 14801Х, 14805Х, 14829Х, 14830Х, 14831Х, 14833Х, 14855Х, 14893Х, 14896Х, 14291Х, 14295Х, 14927Х, 15011Х, 15012Х, 15024Х, 15047Х, 15049Х, 15057Х, 15060Х, 15075Х, 15076Х, 15086Х, 15087Х, 15092Х, 15093Х, 15095Х, 15097Х, 15107Х, 15113Х, 15126Х, 15128Х, 15130Х, 15131Х, 15133Х, 15137Х, 15138Х, 15139Х, 15141Х, 15142Х, 15145Х, 15154Х, 15157Х, 15158Х, 15165Х, 15168Х, 15188Х, 15192Х, 15195Х, 15203Х, 15212Х, 15215Х, 15218Х, 15221Х, 15223Х, 15232Х, 15240Х, 15246Х, 15247Х, 15252Х, 15253Х, 15254Х, 15258Х, 15259Х, 15262Х, 15263Х, 15295Х, 15316Х, 15328Х, 15329Х, 15343Х, 15347Х, 15349Х, 15351Х, 15355Х, 15360Х, 15363Х, 15364Х, 15367Х, 15369Х, 15376Х, 15389Х, 15402Х, 15408Х, 15416Х, 15418Х, 15423Х, 15425Х, 15437Х, 15452Х, 15474Х, 15484Х, 15494Х, 15514Х, 15516Х, 15517Х, 15525Х, 15529Х, 15530Х, 15541Х, 15546Х, 15547Х, 15549Х, 15557Х, 15568Х, 15578Х, 15630А дугаартай, нийт 106-н ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад олгосон байдаг юм.
Түүнчлэн Ашигт малтмалын газраас 2009 оны 9 дүгээр сарын 05-25-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутагт байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд, 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтыг гүйцэтгэхэд “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн 2008 онд хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогдож тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх 4 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар цуцлах тухай дүгнэлт гаргасан.
Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нь 2010 оны 2 дугаар сарын 19-ны өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээж, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн төдийгүй хясан боож үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсан нь тодорхой болсон юм.
Тиймээс Баянгол дүргийн шүүхийн 2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж олгосон 14801Х, 14805Х, 14829Х, 14830Х, 14831Х, 14833Х, 14855Х, 14893Х, 14896Х, 14291Х, 14295Х, 14927Х, 15011Х, 15012Х, 15024Х, 15047Х, 15049Х, 15057Х, 15060Х, 15075Х, 15076Х, 15086Х, 15087Х, 15092Х, 15093Х, 15095Х, 15097Х, 15107Х, 15113Х, 15126Х, 15128Х, 15130Х, 15131Х, 15133Х, 15137Х, 15138Х, 15139Х, 15141Х, 15142Х, 15145Х, 15154Х, 15157Х, 15158Х, 15165Х, 15168Х, 15188Х, 15192Х, 15195Х, 15203Х, 15212Х, 15215Х, 15218Х, 15221Х, 15223Х, 15232Х, 15240Х, 15246Х, 15247Х, 15252Х, 15253Х, 15254Х, 15258Х, 15259Х, 15262Х, 15263Х, 15295Х, 15316Х, 15328Х, 15329Х, 15343Х, 15347Х, 15349Х, 15351Х, 15355Х, 15360Х, 15363Х, 15364Х, 15367Х, 15369Х, 15376Х, 15389Х, 15402Х, 15408Х, 15416Х, 15418Х, 15423Х, 15425Х, 15437Х, 15452Х, 15474Х, 15484Х, 15494Х, 15514Х, 15516Х, 15517Х, 15525Х, 15529Х, 15530Х, 15541Х, 15546Х, 15547Х, 15549Х, 15557Х, 15568Х, 15578Х, 15630А, 5261Х дугаартай нийт 107 ширхэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлүүдийг төр өөрийн мэдэлд авсан юм.
Ийнхүү төрийн халааснаас суйлагдаад байсан лицензүүдийг төр буцаан авлаа. Харин эдгээр лицензний ард хумсаа нууж буй эрх мэдэлтнүүдийг зарлах л үлдээд байна.
Ж.Ананд
Сэтгэгдэл ( 2 )
авилгал өгсөн 107 лицензний эздийг зарлаач. авилгалгүй хуулийн дагуу ажиллаж болохгүй байна уу.болохгүй бол яагаад
107 лицензний эздийг зарлаач бүгд Батхуягтай холбоотой гэж үү