“Төрийн мэдээлэл” эмхэтгэл андройд хувилбараар нийтэд хүрнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05
УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлэн iphone, ipad буюу iOS системд зориулсан хувилбарыг өнгөрөгч оны 12 дугаар сард гаргаж, нийтийн хүртээл болгосон билээ. Тэгвэл өнөөдөр уг эмхэтгэлийн android системд зориулсан хувилбар бүтээгдэн гарч байгаа бөгөөд уншигчид Google Play Store–оос “ТМ эмхэтгэл” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн татаж авах боломжтой юм байна.
Мөн УИХ-ын www.parliament.mn цахим хуудсанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг PDF форматаар бүрэн эхээр нь байрлуулж байна. Ингэснээр иргэд, сонгогчид “Төрийн мэдээлэл”-ийг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй хэрэглэх бүрэн боломж бүрдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top