УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм. Ингэхдээ ззарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлд бүрэн тусгаж, хуулийн төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засварыг хийсэн юм. Энэхүү тогтоолын төсөл батлагдснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүй хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, барилгын ослоос гэмтсэн болон нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн олговор өгөх зэрэг заалтууд орсон юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )