УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг энэ хоёр албан тушаалыг зэрэг хашиж болохгүй гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргаад байгаа. Иймд түүнийг МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэх эсэхийг тус хорооны Их хурлаар хэлэлцэн санал авч шийдэхээр болжээ. Харин Их хурлын өмнө Ерөнхий зөвлөлийн хурал болох аж.

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 27-нд болохоор товлогджээ. Хуралд 21 аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар болон салбар хороодын удирдлагууд зэрэг 40 гаруй төлөөлөгч оролцох аж. Уг хурлаар С.Ганбаатар гишүүний цаашид холбооны албан тушаалдаа үлдэх эсэх болон МҮЭХ-ны 2013 онд хийх ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu