Яг одоо Уул уурхайн яаманд Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн хурал болж байна. Тус хуралдаанаар УИХ-аас өгсөн чиг үүрэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан шаардлага зэргийг багцлан хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын 57-р тогтоолыг хүчин төгөлдөр мөрдүүлэхийн тулд буюу гэрээнд өөрчлөлт оруулах талаар ярилцах юм. Улмаар уг гэрээг хоёр талд ашигтай болгох зорилготойг хуралд оролцогч мэдээлж байгаа.
Хувь нийлүүлэгчдийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар багтжээ. “Рио Тинто”-гийн төлөөлөгчид оролцох хувь нийлүүлэгчдийн хурлаас гол нь анхны хөрөнгө оруулалт юуны учир хоёр тэрбум ам.доллараар өссөн тайлбар зэрэг мэдээллийг авахыг зорьж буй юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )