УИХ өнөөдөр намрын чуулганы сүүлчийн хуралдаанаа хийж УИХ дээр эцсийн хэлэлцүүлэгт байгаа хуулийн төслүүдийг хэлэлцэн батлана. Үүний дараа УИХ-ын намрын чуулган хаалтаа хийх юм.
“Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
2. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
- Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАШДОРЖ танилцуулна.
3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
- Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
4. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНБАТ танилцуулна.
6. Эцсийн найруулга сонсох хууль, тогтоолууд:
- Хаягжуулалтын тухай хууль;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
- “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
- “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
- Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
- Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
- Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
- Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
- “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
- Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
- “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
- “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
- "Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоол.
7. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Сэтгэгдэл ( 0 )