Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд дайрч орсон этгээд ус цацжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан н.Баярсайхан өчигдөр орой 17.00 цагийн үед Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд дайрч оржээ. Түүгээр ч зогсохгүй туслахыг  нь түлхэн, загнаж хүч түрэмгийлэн сайдын өрөөнд орсон гэнэ. Тэрбээр сайдын өрөөнд оруутаа барьж явсан савтай усаа өрөөнд нь цацжээ. Ямар учраас сайдын өрөөнд ус цацсан бэ гэдэг асуудал нь тодорхой бус байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top