Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын төрсөн өдөр тохиож байна. УИХ-ын залуу гишүүдийн тоонд ордог түүнийг бие жижигтэй ч бэлчээр холтой нэгэн гэдэг. Намынхан нь ч түүнийг төрд төлөөлөл болж чадах хүн хэмээн итгэл үзүүлдэг төдийгүй ирээдүйн намын дарга хэмээдэг юм билээ. Залуу хүний ааг омогоор биш зангарагтай улстөрчийн бууринаас асуудалд ханддаг тэрбээр өдгөө 40 нас хүрч буй. Монголчууд 40 хүрсэн эр, дөрөө дарсан ат хэмээн ярьдаг нь энэ насыг ид хийж бүтээх, ир жагссан нас гэдгийг нь тодотгодог. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт сайтынхаа уншигчдын өмнөөс баярын мэнд хүргээд, шинэ цагийн улстөрийн түүхийг бичих үйлсэд манлайлах болтугай хэмээн амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )