Монгол дайчид: Аав минь ирэх шиг боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Өмнөд Судан дахь энхийг сахиулагч Монгол цэргүүдийнхээ үйл ажиллагаатай танилцсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын зэвсэгт хүчний 850 хүнтэй энхийг сахиулах батальоны нэг хэсэг байрлан, үүрэг гүйцэтгэж байгаа Лейкс мужийн Румбек хот дахь цэргийн баазад НҮБ-ын тусгай онгоцоор хүрэлцэн очиход цэргийн ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсч угтав.

Билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн 6-ны өдөр алс хол Африк тивд алба хааж байгаа Монгол цэргүүд цэргүүд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтайгаа золгож, төрийн одон медалиар энгэрээ мялаалгасан юм.
 
“НҮБ-ын болон орон нутгийн удирдлага манай энхийг сахиулагчдын талаар ам сайтай байна. Энэ бол эх дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, нэр хүндийг нэмэгдүүлэн бэхжүүлэхэд оруулсан Та бүхний гавьяа юм” хэмээн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцлов.
 
Мөн Ерөнхийлөгч алба хаасан болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг дайчдад цаашид төрийн алба хаах болон бусад шалгуурт төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар судалж байгаагаа ч хэлсэн юм.
Цагийн байдал, байгаль цаг уурын эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа олон монгол дайчин Улсынхаа Ерөнхийлөгчтэй золгон хөөрөг зөрүүлэнгээ “Сайхан байна. Ар гэрээс аав минь ирэх шиг боллоо” хэмээн сэтгэл дүүрэн байгаагаа хэлж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HY(203.194.114.252) 2013 оны 04 сарын 24

MONGOL ERCHUUDEREE BAHARHAJ BAINA..ERONHIILOGCH MAANI SAIN BAINA...EVTEI BAIHDAA HUCHTEI MONGOLCHUUDAA

0  |  0
Top