Бан Ги Мүн даргын магтаал

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдээ эргэх үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярьж талархал илэрхийллээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та Өмнөд Суданд айлчилсан анхны гадаад орны Төрийн тэргүүн, мөн энхийг сахиулагчдаа эргэн ирсэн Монголын анхны Ерөнхийлөгч болж байгаа  нь үнэхээр сайн хэрэг” хэмээв.  
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдынхаа үйл ажиллагаатай газар дээр нь ирж танилцаж байна. НҮБ-ын хамгийн залуу гишүүн улсад энх тайваныг тогтооход Монгол Улс цаашид ч идэвхийлэн оролцох болно” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ярианы үеэр шинэ оны өмнө Өмнөд Суданд буудуулж сүйрсэн Оросын баг бүхий НҮБ-ын нисдэг тэрэгний талаар хөндөж ноён Бан Ги Мүн энэ хэргийг онцгойлон анхаарч мөрдөн шалгаж байгаагаа хэлсэн байна.

Мөн ийнхүү утсаар ярих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын тэргүүлж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ирэх дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох ээлжит чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
FJF(203.194.114.252) 2013 оны 04 сарын 24

MONGOL ZALUUCHADAA ERGEJ NOHTSOL BAIDALTAIN TANILTSAJ BGAN SAIN BAINA....AMJILT ELBEGEEE

0  |  0
Top