АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж Намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэх, ҮЗХ болон нийслэл, дүүрэг аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах, Ардчиллын өргөөний ажлын явцтай танилцах гэсэн гурван асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна.  
 
Намуудын тухай хуульд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан Намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах тогтоол гаргалаа. Ажлын хэсгийн даргаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, дэд даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нарыг томиллоо. Ажлын хэсэгт Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Болд, С.Төмөрхүү, Б.Ургамалцэцэг, Б.Мягмардаш нар гишүүдээр ажиллахаар болсон байна. Намын дүрэм шинэчлэх ажлын хэсэг 2011 онд байгуулагдаж ахлагчаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байсан аж. Намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой саналыг намын дунд шатны дарга нараас АН-ын E-Office цахим шуудангаар хүлээн авч нэгтгэж байгааг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь онцоллоо.    
 
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар намын дүрмэнд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан энэ оны 9 сарыг хүртэл АН-ын ҮЗХ болон нийслэл, дүүрэг, аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах тогтоолыг баталжээ.  
 
Түүнчлэн хурлаар Ардчиллын өргөөний ажлын явц байдлын талаар хэлэлцэж, дахин танилцуулах асуудлыг Ардчилсан намын ХЭГ-т даалгасан байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(213.183.27.144) 2014 оны 06 сарын 21

If not for your writing this topic could be very convtluoed and oblique.

0  |  0
Top