Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрүүл, оюунлаг, хүчирхэг иргэн бол Монгол Улсын ширгэж дундрашгүй үнэт баялаг” хэмээн үзэж, иргэдийнхээ дотоод нөөц бололцоог нээж, хөгжлийн хөдөлгөгч болгоход чиглэсэн “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" төслийг өөрийн ивээл дор хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газар Хувь хүний хөгжлийн институттэй хамтран хэрэгжүүлж буй энэ төслийн сургалтын нээлт өнөөдөр Мэдээлэл технологийн үндэсний паркт байрлах Хувь хүний хөгжлийн институтын байранд боллоо.
Ерөнхий сайд анхны хичээлийг нээж хэлсэн үгэндээ “Ямар ч хүнд нуугдмал чадвар, дотоод хүч байдаг ч ашиглаж амжилтад хүрсэн нь цөөхөн. Би хийж чадахгүй, миний мэдлэг дутна, нададавъяас алга гэхчлэн өөрийгөө голж, өөртөө итгэх итгэлээ гээсээр амьдралаа зөнд нь орхидог. Дотоод сэтгэлийнавдартаа байгаа хүч чадал, шавхагдашгүй баялгийг ашиглах аргад сургах нь “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" сургалтын зорилго юм” хэмээн онцоллоо. Төслийн зохицуулагч М.Ичинноров энэ сургалт нь мэдлэг, мэдээлэл дамжуулах төдий биш амжилт, хувийн өсөлт, эрүүл амьдрал, зөв сайхан харилцаа руу хөтөлдөг гүүр байхыг зорьж байгааг хэллээ.
Засгийн газрын тэргүүн анхны сургалтад хамрагдаж буй 200-аад залууст амжилт хүсээд “Сургалт дуусахад та бусдаас илүү сайн хийж чадах зүйлээ олж, өөртөө итгэх итгэлээ нэмж, бүтээхийн хүслээр жигүүрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бол амжилт өөд авирах анхны алхам чинь байх болтугай” хэмээн ерөөгөөд хонх цохин хичээлийг эхлүүллээ. “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" сургалт нь ердийн лекц хэлбэрээр явагдахгүй, харин амжилтад хөтлөх сайн дадал зуршилд дасгалжуулах олон төрлийн арга барилаар өрнөнө. Гурван сар гаруйн хугацаанд үргэлжлэх сургалт 17 хичээлтэй, долоо хоногт нэг удаа орох хуваарьтай. Оюутан, бизнес эрхлэгч, төрийн албан хаагч зэрэг нийгмийн бүх давхаргынханд нээлттэй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Begun, the great internet edatociun has.