Л.Занниерт Итгэмжлэх захидлаа барив

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Монгол Улсаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага буюу ЕАБХАБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал энэ сарын 20-нд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниерт Итгэмжлэх захидлаа барив.

Итгэмжлэх захидал барих үеэр тэд Монгол, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцов.

Байнгын төлөөлөгч Г.Батжаргал Монгол Улсыг төлөөлөн ЕАБХАБ-д суух болсонд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд цаашид тус байгууллагатай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлжээ. Мөн энэ оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлын урилгыг хүлээн авч оролцох болсонд Ерөнхийн нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ.

Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн болсонд дахин баяр хүргэж, энэхүү үйл явдал нь тус байгууллагын үйл ажиллагаанд шинэ алхам хийснийг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер цохон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагаагаа өргүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top