Сугардаггүй Д.Сугарыг сугалж чадах уу

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Өчигдрөөс эхлэн ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэл “нисч” эхэлсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нь СӨХ-ны дарга байхдаа МИАТ-ын гэх “алдарт” хэрэгтэй нэр холбогдож, идэж уухад нь “тусласан” бололтой. Ямартай ч МИАТ-ын гэх хэрэгтэй холбоотой баримт сэлтийг нь хуулийнхан олсон гэх.

Хууль хяналтынхан энэ асуудлын талаар ам нээж, мэдээлэл өгөхгүй байгаа ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг хэд хэдэн үндэслэлээр шалгахаар болж, бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хандсан талаар бид мэдээлж байсан.

Хэн, хэнд, хэзээ, хаана, ямар албан бичиг гардуулсан нь тодорхойгүй байсан ч бидэнд ирсэн мэдээллээр Цагдаагийн газраас Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт албан бичиг хүргүүлсэн гэнэ. МИАТ-ын гэх хэргийг шалгаж байх явцад ҮХЦ-ийн гишүүн Д.Сугартай холбоотой баримт материал олдсон учраас Д.Сугарын бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр болсон бөгөөд энэ талаар одоогоор Д.Сугарт мэдэгдээгүй байгаа бололтой.

Хэрвээ Улсын Ерөнхий прокурор цагдаагийн байгууллагуудын шалгах хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандаж, түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай яригдах юм байна.

Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг ямар нэгэн хэрэгт холбоотой гэж үзвэл шууд барьж, хорьж, асууж байцааж болохгүй. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь бүрэн эрхтэй байдаг учир заавал бүрэн эрхийг түдгэлзүүлж, дараа нь хуулийн дагуу асууж байцаах эрхтэй болдог.

Асуудал даамжирч Үндсэн Хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх дээрээ тулчихаад байхад ч Д.Сугар “Одоогоор би ажлаа хийгээд явж байна. Надад бүрэн эрх түдгэлзүүлнэ гэсэн бичиг ирээгүй. Би наад талаар чинь хангалттай тайлбар хэлсэн” хэмээн ундууцангуй хариу хэлсэн байх юм. Үүнээс өмнө “Хэрвээ намайг шалгалаа гэхэд хариуцлага алдлаа гэх үндэслэлээр л шалгах болов уу. Учир нь би эдгээр хүмүүсийн мөнгө угаасан хэргийг үнэндээ мэдэхгүй” хэмээн мэлзэж байсан аж.

Гэтэл зарим улстөрчдийн үзэж байгаагаар Д.Сугар МИАТ-ын хэрэгт яалт ч үгүй холбогдох аж. Д.Сугарыг ТӨХ-ны дарга байхад нь МИАТ ХК-д мөнгө угаах ажиллагаа ид явагдаж байсан ба МИАТ-дарга нар ч Д.Сугарын үед томилогдсон байдаг нь ийнхүү хардахад хүргэсэн байна.

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар өөрийгөө МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбоогүй гэж байгаа боловч МИАТ-ийн дарга асан Ц.Эрдэнэбилэг “Зөвлөх” гэх орон тоо гаргаж өгч сард сая гаруй төгрөг шилжүүлдэг байсан тухай  мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан.

Мөн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбон шалгаж байсан юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас дэлгэрэнгүй мэдээлэл “гаргадаггүй” Д.Сугар ч тодорхой тайлбар өгөхгүй байсаар асуудал намжиж эхэлсэн байдаг. Энэ мэтээр асуудал цухалзаад байдаг ч тэгсхийгээд “сарнидаг” тогтолцоотой болчихсон энэ үед Д.Сугарыг хуулийнхан  ҮХЦ-ээс “сугалж” чадах болов уу.

Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
òºìºð (202.21.106.135) 2013 оны 03 сарын 22

íýãýíò èëýðñýí íîòëîõ áàðèìòóóäûã õóóëèéí áàéãóóëëàãàä áàéãàà öàãò ÿìàð ÷ ¿íäñýí õóóëèéí öýö ãýìò õýðýãòíèéã õààéöàéëæ õàìãààëàõ îðîí çàé áàéëãàæ òààðàõã¿é áèçäýý öýöèéí ãèø¿¿íýýñ ò¿äýãëç¿¿ëýýä øàëãóóëàõ õýðýãòýé ¿íýíõýýð õýðýã õèéãýýã¿é ë þì áîë áóöààä ë èðíý áìçäýý õýðýã õèéñýí íü ¿íýí áîë ÿëàà àâààä ë ÿâàõ ¸ñòîé ¿õö-ýýñ ñóãàðûã ñóãàëàæ ÷àäàõ ýñýõ áîë àñóóäàë áèø ÿàãààä ÷àäàõã¿é ãýæ ìîíãîë ìºðäºõ õóóëüòàé òóñãààð òîãòñîí óëñ íýãýí ãýìò õýðýãòíèéã ººãø¿¿ëýýä ë ¿õö ºãºõã¿é áàéíà ãýýä ñóóæ áàéíà ãýäýã áîë äýíä¿¿ óòàãã¿é õýðýã ¿õö-ä áàéãàà õóóëü÷ íºõä¿¿äèéã ÷ ãýñýí èéì óòàãã¿é øèéäâýð ãàðãàñíû òºëºº øàëãàæ õàðèóöëàãà òîîöîõîä áóðóóäàõ þì þó áàéäàã þì áý òºð òºìºð í¿¿ðýý ãàðãàõ ç¿éëä ãàðãàæ ë áàéõ íü ÷óõàë

0  |  0
Top