Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Эв нэгдлийн элчийг ард түмнээсээ асууж тодруулах шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэх, намын Их хурлаа хэдийд хийх гээд бусад дотоод асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруулбал Үндэсний эв нэгдлийн элч байх хүн ямар шалгуур давах вэ гэдгийг иргэдээсээ эхний шатанд асуух ажээ. Дараагийн шатанд шалгуурт тэнцсэн улс төрчийг ард түмнээсээ асууна. Өөрөөр хэлбэл энэ шатанд хамгийн олон хүний саналыг авсан нэр дэвшигчийг Монголын ууган улс төрийн хүчин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Монгол Ардын Намын гишүүд дэмжигчид төдийгүй нийгэм даяар тус намын Их хурлыг хүлээсэн хийрхэл, таамаглал газар авч байгаатай холбоотой тус асуудлыг хагалах нь чухал гэж үзэж уг асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар оруулсан юм байна. Улмаар Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн 80 хувийн саналаар Монгол Ардын Намын XVII Их хурлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийх нь зөв хэмээн шийдвэрлэжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Stellar work there eveyeonr. I”ll keep on reading.