Москва дахь Монгол улсын Элчин сайдын яамны байрыг Чеченүүдэд зарсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Үүний мөрөөр УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн ч ОХУ-ын Москва хотыг зорьсон ч өдгөө хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. Харин бидэнд олсон эх сурвалжийн мэдээгээр ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Идэвхтэнг холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Тиймээс элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Идэвхтэнг АТГ-аас дуудаж байцаан, тодруулга авсан бололтой. Энэ талаар АТГ-ын Мөрдөх хэлтсийн албаны нэгэн эрхэм “Д.Идэвхтэнг удахгүй буцаана” гэсэн гэх мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )