УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын салаавч гаргасан хэргийг Хан-Уул дүүргийн шүүх шүүн тасласан билээ. Түүнийг салаавч гаргасных нь төлөө нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон ч экс гишүүн шалгасан үндэслэл болон анхан шатны шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Давж заалдах шатанд гаргасан гомдлыг нь өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр нэг жилийн тэнсэн харгалзах ялтайгаа үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )