Ерөнхий сайд Н.Алтанхуяг буруугаа хүлээж, алдаагаа залруулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм.

Харин дээрх гомдлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнөх өдөр  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Үндсэн хуулийн цэцэд хүсэлт илгээжээ.

Уг хүсэлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 оны нэгдүгээр сарын 7-ний өдөр гаргасан Үүрэг гүйцэтгэгчийг түр томилох тухай, Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг тус бүр хүчингүй болгож, зөрчлийг арилгасан болохоо мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top