О.Цолмон биш Н.Удвал Ерөнхийлөгчид нэр дэвших нь

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Өчигдөр хуралдсан МАХН-ын VIII бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших гишүүдээ тодруулжээ. Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмүүдийн жагсаалтад Н.Энхбаярын өмгөөлөгч, гавьяат хуульч  С.Нарангэрэл хамгийн түрүүнд бичигдсэн байна. Түүний араас  УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нарын нэрсийг бичжээ. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байсан ч энэ удаа тус намаас ганцхан эмэгтэй нэр дэвшигчийн нэр тодорсон нь Н.Удвал хатагтай байв. Эдгээр зургаан эрхмээс Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодорч мэдэх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top