Данийн Вант Улсын Фолькетингийн тэргүүн айлчилна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Данийн Вант Улсын Фолькетинг /Парламент/-ийн дарга Могенс Ликкетофт 2013 оны гуравдугаар сарын 02-06-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

 Ноён Могенс Ликкетофтыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүлээн авч уулзаж, Гадаад харилцаа, Уул уурхайн сайд нар бараалхана. Мөн хоёр орны Парламентын тэргүүн айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дуулгаж байна.

 Хүндэт зочин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Данийн Вант Улсын Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол-Данийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзах аж.  

 Данийн Вант Улсын Фолькетингийн дарга Могенс Ликкетофт

 1946 оны 1 дүгээр сарын 9-нд төрсөн. Социал демократ намын гишүүн

 Боловсрол, ажлын дадлага туршлага

 1964 Бүрэн дунд боловсрол эзэмшсэн

1971 Копенгагений Их сургуулийг Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн

1975-1981 Хөдөлмөрийн хөдөлгөөний Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн

1966-1981 Хөдөлмөрийн хөдөлгөөний Эдийн засгийн зөвлөлийн гишүүн

Данийн Үйлдвэрчнүүдийн Эвлэлийн Холбооны нарийн бичгийн дарга

 

Парламентад ажилласан байдал

 2011.09.30 Фолькетингийн дарга

2009.09.08 Фолькетингийн Зөвлөлийн гишүүн

1981 Фолькетингийн гишүүн

2000.12.21-2001.11.27 Гадаад хэргийн сайд

1993.01.25-2000.12.21 Сангийн сайд

1981.01.20-1982.09.10 Татварын асуудал эрхэлсэн сайд

2006.10-2011.10 Улсын төсвийн аудитч

2005-2009 Гадаад бодлогын хэвлэлийн төлөөлөгч

1991-1993, 2001-2002 Улс төрийн асуудал эрхэлсэн хэвлэлийн төлөөлөгч

1988-1991 Улс төр, эдийн засгийн асуудал болон санхүүгийн бодлогын хэвлэлийн төлөөлөгч

2009-2011 Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга

1988-1990 Эдийн засаг, улс төрийн байнгын хорооны дарга

1987-1988 Үйлдвэр, худалдааны байнгын хорооны дарга

1984-1986 Санхүүгийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга

2002-2005 Социал демократ намын дарга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top