Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны хөдөлмөрийн атташе М.Нямдаваа БНСУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр “Хүндэт Жуух бичиг” гардлаа.
М.Нямдавааг монгол иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажилд хүч чармайлт гарган ажилласныг жуух бичигт сайшаан тэмдэглэсэн байна.
БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан хүртээсэн энэхүү шагналыг БНСУ-ын Төрийн байгууллага болон төрийн албан хаагч нийт 25 хүн гардсан бөгөөд тэдний дунд гадаадын ганц иргэн байсан нь М.Нямдаваа байв.
Сэтгэгдэл ( 0 )