УИХ-д нэр дэвшсэн Л.Эрхэмбаярын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хэргийг өчигдөр хянан хэлэлцлээ.

Л.Эрхэмбаяр нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны санал хураалтын дүнг нэгтгэсэн 48 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бус хэмээн тооцуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Дээрх тогтоолд зааснаар УИХ-ын 26 дугаар тойргийн сонгуулийн дүнгээр Л.Эрхэмбаяр сонгогчдын 26.9 хувийн санал авсан гэж үзсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч энэ тогтоолын саналын хувийг тооцож бодох аргачлал нь буруу байсан ба үнэн хэрэгтээ сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан тул УИХ-ын гишүүнээр тооцогдох болзол хангасан гэж үзээд марган үүсгэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Л.Эрхэмбаяр сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэж, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхисон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.11.192.34) 2013 оны 04 сарын 10

Erembayar yalagdanadoo

0  |  0
Top