Судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн Г.Уянгын зөвлөх боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Зах зээл, нийгмийн чөлөөт судалгаа, системийн анализ хийдэг судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн Г.Уянгын зөвлөх болжээ. Тэрбээр бусдыг даган дуурайлгүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж шударга амьдарсныхаа төлөө ажлаасаа 5 удаа халагдаж байсан юм. Мөн намынхаа удирдагчийг шүүмжилсэн "хэргээр" МАХН-аас хөөгдсөн гээд үнэн үг хэлснийхээ "шанг" хатуухан хүртсэн нэгэн. Харин эл бүхэнд шантарч, няцаагүй тэрбээр өөрийн www.ganaa.mn-дээ үзэл бодол, чөлөөт судалгаа, системийн анализ, хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн олон нийтлэлүүдийг нийтэд хүргэсээр ирсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top