“Үерхэл”-дээ үнэнч яваа хуурай дүү

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Нэгэн үе экс ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүг танихгүй хүн ховор байх. Томоохон хэргүүд дээр зүтгэн чамгүй сайн өмгөөлөгч гэдгээрээ олонд танигдсан түүнийг гэнэтхэн л УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болсонд гайхах хүн цөөнгүй байсан ч, тэр парламентад суудалтай болж чадсан. Гэхдээ өдийг хүртэл экс ерөнхийлөгч Н.Энхбаярыгаа өмгөөлсөөр яваа энэ эрхэм саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа “О.Цолмон эгчийн хуурай дүү болох хүртлээ ойр дотно байгаагаа би үгүйсгэхгүй. Тэгээд ч надад урьд өмнө нь үерхэж нөхөрлөн, түшиж тулж явсан хүмүүсээ орхих сэтгэл байхгүй. Би ямар ч үед тэднийгээ өмгөөлөх болно” гэж дурджээ. Тиймдээ ч хорих ялаар шийтгүүлэн, өвдөж зовсон хуурай ахыгаа суллуулах ажилд бие, сэтгэлээ зориулан яваа гэдэг. О.Баасанүү гишүүний энэ тууштай чанар экс ерөнхийлөгчийн эхнэрт ч ихэд таалагдсан бөгөөд хууль, эрхзүйн ямар ч асуудалд түүний туслалцааг авахын сацуу нөхрийнхөө найзуудад “дүүгээ” сэм захиж, карьерт нь анхаарал тавьдаг гэсэн шүү.   

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top