Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАН-ын дарга Н.Энхбаярыг өмгөөлж өлссөн 14 ээжийн нэг Баянхонгор аймгийн иргэн А.Одончимэг 3 дугаар сарын 3-нд “Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдай”-г санаачлан зохион байгуулжээ. Харин өчигдөр тэрбээр бусад ээжүүдийнхээ хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөх бичиг барьсан байна. Энэ өргөх бичгийг барих болсон шалтгаанаа тайлбарлахдаа, нийслэл хотноо Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс 1427 ээж чуулж монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайгаа амжилттай хийсэн. Их хуралдайд ирсэн төлөөлөгч ээжүүдийн гаргасан санал санаачлагыг нэгтгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид ээжүүд маань өргөх бичиг барьж байгаа юм. Энэ бичгийнхээ хариуг бид яг сарын дараа авна. Өргөх бичгийн гол агуулга нь Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, алдарт эхийн одонтой ээжүүд, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүд, хоригдол ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хараагүй дүлий сохор тэргэнцэртэй ээжүүд гээд олон ээжүүдийн өнөөгийн нийгэмд зөрчигдөж байгаа эрхийн талаар дурьдсан байгаа. Мөн эхчүүд маань айдас хүйдэсгүй амар тайван нийгэмд амьдрахыг хүсч байгаагаагаа илэрхийлсэн. Хамгийн гол тавьж байгаа шаардлага нь Монгол улсад нүүрлээд байгаа улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоож, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг улс төрийн хилс хэргээс нь чөлөөлж, ард түмэнтэй нь амар тайван амьдруулж өгөөчээ гэсэн санаачлагыг маш олон ээжүүд гаргасныг ийнхүү уламжилж байгаа гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
ODONCHIMEG BOL LUIBARCHIN OLSGOLON ZARLAAD HARIUD NI BAYNHONGOR AIMGIIN MERGEJLIIN HYNALTIIN ALBANII DARGIIN ALBAN TUSHAALIIG ABSAN HUN SHUU DEE
ODONCHIMEG BOL LUIBARCHIN OLSGOLON ZARLAAD HARIUD NI BAYNHONGOR AIMGIIN MERGEJLIIN HYNALTIIN ALBANII DARGIIN ALBAN TUSHAALIIG ABSAN HUN SHUU DEE
DONCHIMEG BOL LUIBARCHIN OLSGOLON ZARLAAD HARIUD NI BAYNHONGOR AIMGIIN MERGEJLIIN HYNALTIIN ALBANII DARGIIN ALBAN TUSHAALIIG ABSAN SHUU DEE