Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.6, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь заалтыг тус тусүндэслэн зарлиг буулгаж дараах хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.
Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Загдаагийн Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнийг Өмнөговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, Чадраабалын Батчимэг, Галбадрахын Солонго нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн, Мянгаагийн Баясгаланг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Сэлэнгийн Батгэрэлийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилж, Доржийн Нямыг Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Дамдинсүрэнгийн Оюунбатыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус улируулан томилж үнэмлэхийг нь гардуулж өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдож байгаа шүүгчдэд хандан итгэл дааж, хариуцлагатай ажиллахыг захилаа. Томилогдсон шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар ажиллана гэдгээ амлалаа.
Сэтгэгдэл ( 0 )