УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн яг одоо Хэнтий аймагт ажиллаж байна.
Зүүн гурван аймагт ажиллахаар өнөө өглөө Улаанбаатар хотоос хөдөлсөн парламентын тэргүүн болоод гишүүд Өндөрхаан хотоос томилолтоо эхэлж байгаа юм. УИХ-ын дарга эхлээд тус аймгийн удирдлагуудтай уулзаж улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил болоод ирэх жилүүдэд төсөвт хөрөнгөөр гүйцэтгэх ажлын талаар санал солилцлоо. Аймгийн Засаг даргын хэлснээр бол тус аймаг энэ жил 1000 айлыг орон сууцжуулах ажил эхлүүлсэн байна. Мөн Их эзэн Чингис хааны өлгий нутгийн хувьд Чингис хааны цогцолбор байгуулж аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгохоор ажиллаж эхэлжээ.
УИХ-ын дарга З.Энхболд дараа нь Өндөрхаан хотын улсын тэргүүний нэгдүгээр сургуулиар орж сургалтын байдалтай танилцлаа. Харин одоо аймгийн “Хан Хэнтий” чуулгын театрын танхимд ард иргэдтэй уулзаж УИХ-ын 2012 олны намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоол бусад шийдвэрийн талаар санал солилцож байна.
Сэтгэгдэл ( 0 )