Ерөнхий сайд Н.Алтанхуяг яг одоо иргэдтэй чатлаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Ерөнхий сайд Н.Алтанхуяг баасан гараг бүрийн өглөө иргэдтэйгээ цахим хэлбэрээр холбогдон “Өглөөний шинэ санаа”-г нь сонсдог болсон. Энэ долоо хоногийн хувьд баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтаа өнөөдөр хийж байгаа юм.

Иргэн та Засгийн газрын тэргүүтэй холбогдож санал бодлоо хуваалцах бол 09.20 цаг хүртэл www.zasag.mn сайтын тусгай цонхонд нэвтэрч, цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдох боломжтой юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттер сувгуудаар тантай шууд холбогдож, шинэлэг санаа, бүтээлч санаачилгуудыг тань сонсох болно. Оролцоог дэмжигч Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн дэвшүүлсэн саналуудыг анхааран судалж, үр дүнд хүрэх боломжтойг нь ажил хэрэг болгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top