Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Үндэсний ассамблейн дарга Диосдадо Кабэльо Рондонд эмгэнэл илэрхийлэв.
Эмгэнэлийн захидалд “Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын Ерөнхийлөгч Уго Рафаэл Чавэз Фриас хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, венесуэлийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь уламжилна уу” гэжээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
ERONHIILOGCH IIM YM HIIJ BAIH HEREGTEI AMJILT