Авлигатай тэмцэх газраас саяхан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр буруутгаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Эрхэм гишүүниый хувьд Хүүхдийн төлөө газрын ажилтан Б.Жавзанхүүтэй хамт “Өгөөмөр” хүүхдийн асрамжийн төвд очиж, тусгай зөвшөөрлийг нь хураан авсан ёс зүйгүй үйлдлийн талаархи гомдлын дагуу ийн шалгасан гэнэ. Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нар нь энэ талаар УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийн өгсөн даалгаврын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн байна.
З.Баянсэлэнгэ гишүүн УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.23 буюу хууль, гишүүний ёс зүйг чанд сахих УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.1.1-т заасан бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж буруутгагдсан бололтой. Тиймээс энэхүү асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос шалгаж, зохих хариу өгөх гэнэ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )