Сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацаанаас өмнө олон нийтийн сүлжээ ашиглаж сурталчилгаа явуулсан гэх үндэслэлээр ШӨХТГ-аас МАН-ын албан ёсны вэб сайтыг хаажээ. Тус сайтад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн талаар иргэд, гишүүд, дэмжигчдээс санал авч тодруулах шийдвэр гаргасан аж.
Олон нийтийн цахим сүлжээ, өөрийн албан ёсны вэб сайтыг ашиглаж ийнхүү санал авч эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн гэж ШӨХТГ-аас үзсэн байна. МАН-ынхан энэ шийдвэрийг нь эсэргүүцэж шаардлага хүргүүлэхээр болсон төдийгүй хэрэв хүлээж авахгүй бол жагсана гэж сүрдүүлжээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )