Сайд Н.Шмид Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж Баден-Вюрттемберг муж улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Н.Шмидтэй Штуттгарт хотноо уулзжээ.

Уулзалтын үеэр Монгол Улс, Баден-Вюрттемберг муж улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус муж улсад Монголын эдийн засгийн өдөрлөг хамтран зохион байгуулах болон сайд Н.Шмидын Монгол Улсад хийх гэж буй айлчлалын асуудлаар ярилцсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top