"Март"-ын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Монголчууд нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин ихэс дээдсийнхий хувьд үнэтэй брэнд, төмөр хүлгээр эхнэрүүдээ бэлэг барьсан чимээ намжаагүй байна. Гэтэл УИХ-ын хоёр эмэгтэй гишүүн "Март"-ын 8-ны өдөр эх орныхоо дархан хилийг манаж өнгөрүүлсэн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга твиттерээ жиргэжээ. Түүний жиргэснээр УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Одонтуяа эгчийнхээ хамт дархан хилийн манаанд зогсож өнгөрүүлсэн байна. Хилээ манасан бүсгүй түшээд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын хилийн 1046 дүгээр баганыг "манажээ".
Сэтгэгдэл ( 0 )