Залуучууд намчирхахаа болих уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос өнөөдөр“Залуусаа аваръя, Хуулиа шинэчилж оролцъё” уриан дор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэд зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг тусгаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тухайлбал,  “Улс төрийн намын тухай хууль”-д улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, (намчархдаг үзлийг таслан зогсооё), намын хатуу гишүүнчлэл гэх бус дэмжигч гишүүдтэй байх тогтолцоог дэмжих, улс төрийн нам дэргэдээ төрийн бус байгууллага байгуулах хэлбэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох,сонгох, сонгогдох эрх, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаарнэмэлт өөрчлөлт оруулах, “Авлигатай тэмцэх тухай хууль”-нд зөвхөн авлига авсан субьектэд хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах, мөн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн(шинэчилсэн найруулга) төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд хандсан /архи тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, авлига, гэмт хэргийн эсрэг, хотын соёл, нийтийн биеийн тамир, эрүүл амьдрах ухаан зэргийг дэмжих/ аливаа реклам сурталчилгаа, мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй цацах боломжийг олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Тэд энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барихаа мэдэгдлээ. Мөн тэд хаврын чуулган хүртэл бүх залуучуудын дунд болон залуучуудын байгууллагуудыг оролцуулж дээрх саналуудаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top