Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр энэ сарын 8-нд АНУ-ын Оакланд хотод тус хотын Захирагч Жин Чуаньтай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Ерөнхий консул Н.Анхбаяр АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2012 оны 1 дүгээр сарын 29-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж эхэлснийг мэдээлж, Улаанбаатар, Оакландын хооронд 2006 онд тогтоосон ах дүү хотын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар баяжуулан хөгжүүлэх, энэ үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Оакланд хотод айлчлуулах санал тавьсан аж.
Хатагтай Жин Чуань Улаанбаатар, Оакландын харилцаа хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Улаанбаатар хотын Захирагч тааламжтай үедээ Оакланд хотод айлчлахыг урилаа. Оакланд хотод амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд зориулж монгол хэлний анги байгуулах талаар Ерөнхий консулын тавьсан хүсэлтийг Оакланд хотын Захирагч найрсгаар хүлээн авч зохих дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Дашрамд өгүүлэхэд, Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү юм.
Сэтгэгдэл ( 1 )
Gadaadad suuj baigaa buh konsul said nar bolon dotor n ajillaj baigaa humuus BUGDEEREE ARIN HAALGANI yamar ch medleggui hel usgui bugd mergejliin bus humuus bolohooroo Mongolchuud bid nartai nohoinoos dor harizdag