Төрийн түшээдэд зөв бичгийн дүрэм заадаг “багш”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

“Шинэчлэлийн” гэгдэх Засгийн газрыг “Олигархжсан төр” хэмээн цоллосон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тохой залган суусан журмын нөхдөө ч мөн “Хуулиа мэддэггүй” гэж шүүмжилсэн удаатай. Хэлье гэснээ хэнээс ч нуудаггүй энэ эрхэм “Эдний дунд хууль бичихээ больё гэхэд ном уншдаг хүн бараг цөөхөн дөө. Намайг орон дотроо хууль бичиж, хөнжилдөө засдаг гэж муулцгаадаг юм билээ. Яадаг юм, энэ үнэн. Би 20 жил хууль бичиж байгаа хүн. Харин одоо хэн хууль бичиж байгаа юм бэ. Баахан дарга нар л байна, ямар ч гүйцэтгэгч алга.

Тэдний тэнгэр харж суугаад бичсэн зүйлд нь “Ингэ ботголов” гэхийг “Тэмээ ботголов” гэсэнтэй адил юм их бий. Түүнийг нь зөв болгоод бичихээр  хууль заслаа, энэ тэр гээд өөлж суудаг хачин улс.  Ядаж хууль дүрмээ мэддэггүй юмаа гэхэд зөв бичиж, бусдын хэлснийг биелүүлж сурах хэрэгтэй. Энэ чигээрээ байвал дөрвөн жилийн дараа эдний дийлэнх нь лааз өшиглөнө. Тэр үед яах бол доо” гэж шүүмжилж байсан. Хатуухан үг, далд зэмлэлээсээ болоод нэг үе зөөлөн суудлаасаа мултрах шахсан ч түүний зориг мохоогүй. Тиймээс өөрийг нь орондоо хууль засч, хөнжилдөө бичихээс аргагүйд хүргэсэн төрийн түшээдийг зөв бичгийн дүрэмд сургаж, хуучны туршлагаа хуваалцах гэж чармайж яваа гэдэг юм билээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top