Эрчим хүчний сайд М.Сономпил одоо “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад оролцоно. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлан зохион байгуулсан уулзалтаар иргэдийн зүгээс салбарын сайд нарыг оролцуулах санал гаргаж байсныг ийнхүү ажил хэрэг болгож байгаа юм.
Цахим уулзалтад оролцож буй Эрчим хүчний сайдад шинэ санаа, саналаа хэлж, эрчим хүчний салбартай холбоотой асуулт авахыг хүссэн бүхэн 8:20-10:00 цагийн хооронд zasag.mn сайтын интернэтийн файсбүүк, твиттэр хуудсаар холбогдож болох юм. Уг уулзалтыг МҮОНРадиогийн 100,9 сувгаар шууд дамжуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )