ОХУ-ын засгийн газрын дэргэдэх цэрэг техникийн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн комисоос эртний байлдааны зэвсэглэлийг БХЯ-ы зэвсэглэлийн жагсаалтаас хасан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар хэлцэгдэж байна.
Эдгээр зэвсгүүдийн дотор винтов, пулемет,утаа тавигч шашка , гранат, сэлэм зэрэг Орос,Зөвлөлтийн үе үеийн түүхэн хөгжлийг харуулж чадахуйц буу зэвсэг байгаа юм. Музейн зориулалтаар болон хувь хүн, үнэт эдлэлийн цуглуулагчдад дэлгэх үзэсглэн худалдаа зохион байгуулахаа товлосон ч эдгээр зэвсгүүд цэрэг дайны зориулалтаар хадгалагдаж ирсэн тул худалдаалах асуудлыг армийн зэвсэглэлийн жагсаалтаас хасах шийдвэр гартал эцэслэн шийдээгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Максим пулемет авч өмнөд монголчуудад өгөх хэрэгтэй. Мөн тавагт пулемент авч өгөх хэрэгтэй. Гранат шидэгч авч өгөх хэрэгтэй. Өөр солиотой бодолтой хүн байна уу? Гэвч энэ нь солиотой бодол биш жинэхэн монголын төлөөх асууд**** юм.