Элчин сайд Т.Ганди бодлого ярив

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим хамтран уМонгол-Унгарын бизнес форум”-ыг Будапешт хотноо зохион байгуулав. 

“Бизнес Форум”-д  МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Ц.Янсанжав тэргүүтэй монголын 10 гаруй хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бодлогын газрын дарга нар, унгарын талаас Монголд үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх сонирхолтой 20 орчим компаний төлөөллөөс бүрдсэн нийт 70 гаруй хүн оролцлоо.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Т.Ганди,  МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Янсанжав, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын Дэд ерөнхийлөгч Миклошши Ференц нар чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэхүү уулзалт нь хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, ашиглагдаагүй нөөц бололцоог хамтран ашиглах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төлөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас баримталж буй бодлого, зорилтот хөтөлбөрүүдийн талаар Элчин сайд Т.Ганди төлөөлөгчдөд танилцуулав.

Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын захирал С.Бэхбат “Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын нөхцөл боломж”, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Дүгэрсүрэн ”Ногоон хөгжлийн бодлого”, Унгарын ҮЭЗЯ-ны Азийн газрын хэлтсийн дарга Силади Андраш “Унгар-Монголын эдийн засгийн харилцааны нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл тавьсан нь Унгарын бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээр татав.  

Энэ удаагийн бизнес уулзалт Будапешт хотноо болох Монгол-Унгарын ЗГХХК-ын 4 дугаар хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд зохиогдсон бөгөөд уулзалтын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчид уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцлаа. Бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр Монголын ардын урлагийн “Хөх Монгол” хамтлаг ая дуугаа өргөсөн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.43.151) 2014 оны 11 сарын 21

Ene hugshin avgai ajlaa hiidgui bol boliulaach

0  |  0
зочин(203.194.114.17) 2013 оны 03 сарын 21

Амбийцтай авгай Эрдэм чад****нь харагдахгүй хоосон яриа нь хэнд ч хэрэггүй Шоучин

0  |  0
zochin(202.55.183.178) 2013 оны 03 сарын 19

URUULIIN CHIN SHIVEES SAIHAN BOLJEE

0  |  0
dandii(202.55.183.178) 2013 оны 03 сарын 19

ta ch yahav undur ts**in avaad urguunduu tuhlachihna naad muu heden hyyhdyyd chin um surah gej eh ornoosoo yavsan naana chin deeshee tenger hol dooshoo gazar hatuu baigaa gedgiig mederch ajillaach

0  |  0
dandii(202.55.183.178) 2013 оны 03 сарын 19

Ungart baigaa oyutnuudaa jaahan anhaarch yzeech saidaa yadaj tetgelegiig ni hugutsaand ni avaad ugchih heregteishdee hynii gazar hool undgyi yadarch baidag um gedgiig ta medeh yy

0  |  0
455(103.10.22.95) 2013 оны 03 сарын 18

Эсгий хийж байгаа газар юугаа хийж байгаа б****ай вэ

0  |  0
zochin(2.27.74.115) 2013 оны 03 сарын 18

Nuuree l sain yanzluulsan bna sh dee.

0  |  0
zochin(91.176.202.209) 2013 оны 03 сарын 17

ene hud**aa abgai bas shou hiihgeed l bnaa?? toriin toloo hiisen zvilgui said baisan daa

0  |  0
Top