Гишүүнчлэлд “барьцаалагдсан” залуусыг чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Өнөөгийн нийгэмд намын гишүүнчлэлд хуваагдаж, эрх мэдэлтнүүдийн утсан хүүхэлдэй шиг амьдарч байгаа олон хүн бий гэж Монголын залуучуудын холбооныхон мэдэгдсэн. Ингэж ямар ч үр ашиггүй “барьцаалагдаж”, ажил амьдралаараа хохирсон хүмүүсийг тэд чөлөөлөх ажилд ханцуй шамлан орсноо ч дуулгаад байгаа.

Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат энэ талаар саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд “Өнөөдөр манай улс төр үндсэндээ хоёр намын туйл руу хуваагдчихсан. Иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний төлөө үйлчилдэггүй, эрх мэдэлтэй цөөн хүмүүсийн төлөө ажилладаг. Тэдэндээ л үг дуугүй үйлчилж байвал дарга болох эрхээ өв уламжилж авдаг байдалтай л байна шүү дээ. Тиймээс шууд ардчиллыг хөгжүүлье, улс орноо ардчилсан, иргэний хүмүүнлэг улс болгох Үндсэн хуулийн зорилтыг хэрэгжүүлье гэвэл намын гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй” гэсэн байна. Ингэснээр намын гишүүнчлэл нэрийн дор “барьцаалагдсан” залуусын нуруу тэнийж, ашиг сонирхлын зөрчилдөөн багасна гэж үзэж байгаагаа ч тэр нуусангүй.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nina(222.112.86.90) 2013 оны 03 сарын 18

yaag zov namaar yaah um be.

0  |  0
Top