Газрын тухай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос эрхлэн Газрын тухай багц хуулийн төслийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэг маргааш Төрийн ордны “А” танхимд өглөө 09.00 цагаас эхлэх юм. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн энэхүү Газрын тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэг одоогоор ид ажиллаж буй бөгөөд зөвхөн Улсын Их Хурлын түвшинд төдийгүй олон нийтийн анхаарал татсан асуудлын нэг нь газар, газартай холбоотой сэдэв болоод байгаа. Дээрх хэлэлцүүлэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүд болон УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд оролцохоос гадна холбогдох албаны мэргэжилтнүүд зэрэг олон талын төлөөлөл ирж оролцох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top