“Зөв хүн зөв хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Буджаргалтай ярилцлаа.
-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой юуны тухай мэтгэлцэх гэж байгаа юм бэ?
-Монголынхоо гажуудсан түүх, хөгжлийн доройтол, мөхөл гээд олон зүйлийн талаар мэтгэлзэх хэрэгтэй байна. Би улс орныхоо төлөө сайн санааны үүднээс л асуудалд хандаж байгаа. Ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байхгүй.
-Яагаад мөхөл гэж?
-Монгол үндэстний мөхлийн тухай гадаадын эрдэмтэд тодорхой хэлчихсэн шүү дээ. Уг нь өмнөх зуунд дэлхий даяар еврейчүүд утсаж үгүй болно гэцгээж байсан. Гэтэл тэд алга болоогүй. 1896 онд Швейцарийн нийслэл Вазелд Еврейн төрийг байгуулах үйл ажиллагаа эхэлсэн гэж хэлж болно. Еврей нар өөрийн гэсэн том үзэл санаатай байжээ. Үзэл санааны нэгдэл нь 1948 онд Еврей үндэстэнг тусгаар тогтносон Израйль улсад төвлөрүүлсэн түүхтэй. Харин Америкийн эрдэмтэн Томас Даймонд “Сүйрэл” хэмээх номондоо Монгол үндэстэн XXI-р зуунд устан алга болно гэж дүгнэсэн байна. Зарим эрдэмтэд энэ дүгнэлтийг тодруулж Монгол үндэстэн 2040-д оны үед Хятадын хараанд орж тусгаар тогтнолоо алдана гэсэн. HSBC, City банк гэх мэт үндэстэн дамнасан санхүүгийн байгууллагууд “Дэлхийн эдийн засаг 2050” гэсэн прогноз гаргаж манай улс төрийн хүрээнийхний шүтэн биширдэг Америк, Япон, Европын холбоо эдийн засгийн хувьд доройтож Энэтхэг, Хятад зэрэг улсууд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болно гэсэн дүгнэлт гаргажээ. Франсисс Фукуяма “ Улс төрийн дэг журмын үүсэл гарал” номондоо дэлхийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохдоо Монгол үндэстний асуудалд Zbigniew Brzezinski-тай адил ямар ч ач холбогдол өгсөнгүй.
-Үнэхээр мөхөнө гэж та бодож байна уу?
Монгол үндэстэн XXI-р зуунд устан алга болох биш, харин дэлхийг хүн төрөлхтний хөгжил, энх тайванг авч явдаг, мөн Монгол үндэстний дэлхий дахь байр суурийг тодорхойлж, төлөвшин тогтоно гэж бид хүсч байгаа. Монгол үндэстэн бол дэлхийн үндэстэн гэдгийг монгол хүн дор бүрнээ ухамсарлах цаг нэгэнт болжээ. Дэлхийн үндэстэн болж төлөвшихийн тулд монголчууд “Масс бүтээн байгуулалт”-ыг яаралтай эхлүүлж, хүн төрөлхтөнд өөрийгөө Монгол үндэстэн гэж тодорхойлж байгаа хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн дэлхийг хамарсан институудын сүлжээг үүсгэж чадвал Монгол үндэстнийг XXI-р зуунд устан алга болно гэж зөгнөгчдийн амыг таглах болно. Арван тавхан сая хүн амтай, устан алга болно гэгдэж байсан еврей үндэстэн эдүгээ хүн төрөлхтний улс төр, эдийн засаг, санхүү, шинжлэх ухааныг удирдан авч явж байна. Тэгвэл Монгол үндэстний сэргэн мандал хүн төрөлхтөнд сайн сайхныг авчрах нь тодорхой учраас Монгол үндэстний сайн санааны үүднээс, Монгол улсын төрийн тэргүүн, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчид хандаж хөгжлийн онолын асуудлаар мэтгэлцэхийг хүссэн юм.
-Ерөнхийлөгч тэгээд зөвшөөрөх болов уу, та юу гэж бодож байна?
-Би энэ оны нэгдүгээр сараас эхлэн өдгөө хүртэл гурван ил захидал хүргүүлээд байна. Мөн твиттер, фэйсбүүк хуудсаар хандсан. Ил захидлын хариу өгөөгүй. Гэхдээ бид хариу захиа авах нь гол биш. Ерөнхийлөгч маань нийт иргэдийнхээ өмнө нээлттэйгээр хэвлэлээр дамжуулан хариу өгөх ёстой гэж ойлгож байна. Мөн ард түмнээсээ уучлалт гуйх ёстой юм.
Яагаад уучлал гуйх ёстой юм бэ?
-Монгол улс, Нобелийн шагналт, шинэ либерализмыг хөөрөгдөгч Милтон Фридманы “Хувьчлал, хувьчлал, бас дахин хувьчлал” гэсэн төөрөгдөлд орж бүтээн байгуулалтаа хаягдал төмөр болгон Хятад руу зөөж дуусгасан. Монголчуудыг хөгжлөө сүйрүүлсний дараа энэ эрдэмтэн ичгүүр сонжуургүйгээр “хувьчлал гэж буруу байжээ. Уучлаарай! “хэмээн хэнэг ч үгүй хариулсан юм... Энд дарж үргэлжлэлийг уншина уу.
Сэтгэгдэл ( 8 )
hamgiin zuv.gants neg shudarga hymyys garch irehleer ombvv mongoluud *****teh yum.
иймэрхүү нэр нүүр олох гэсэн нуснуудтай юугаа ярьдаг юм
иймэрхүү нэр нүүр олох гэсэн нуснуудтай юугаа ярьдаг юм
3 saya ch hurehgui tsuuhun mongolchuud nam bolj t**tsaad l ushuu abch huuchin erunhiilugchuu shorond suulgaad l uls ornoo hubiin erh ashigaasaa deeguur tabij chadah tiim lider udirdagch daanch **ga daa elbegdorjiig jaahan um hiih bolob uu gej bodson 4 jil tag chig hubiin ush honzongoo l hiih shib dee odoonoos songuuli duhsun bolohoor duugarch bga haragdah um zugeer l shouchin bsan bna Mongol ulsiin hubi zayag bodoh hun bna yy ene 76 dotor....
ene z**uutai metgeltsehees aij baigaa hun mohgol ulsiin tuluu yum hiisen uu henii tuluu yu hiigeed baigaag ard tumen heleh bailgui dee..
Хятадын тагнуултай юугаа ярьдаг юм. Монголд Элбэгдорж байсан. Тувагийн тагнуул ардын хувьсг****ын үед анхны зүтгэлтнүүдийг хооронд нь хагар**** дуулж байгаад л бүгдийг ********цуулсан гэдэг. Одоо Элбэгдорж биднийг ********цуулж байна.
ХАВАР БОЛ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮМҮҮСИЙН ӨВЧИН СЭДЭРДЭГ УЛИРАЛ ЮМ
imerhuu shisotoi humus olon boljdee