Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга "Нарантуул" захын түрээслэгчидтэй уулзлаа. Тус захын үйлдвэрчний эвлэлийн ажилчид түрээслэгч болон түрээлүүлэгч хоёрын хооронд үүсээд байгаа маргаантай холбогдуулж Г.Уянга гишүүнд ханджээ.
Энэ жилээс "Нарантуул" захын захиргаа түрээслэгчдийн бараагаа хийдэг модон авдрыг төмөр авдраар солихийг сануулж эхэлжээ. Түрээслүүлэгчийн зүгээс модон авдар нь хулгайд өртдөг, өнгө үзэмж, чанар муутай гэдэг шалтгаанаар төмөр авдрыг нэгдсэн журмаар тавьж эхэлснээр түрээслэгч, түрээслүүлэгчдийн хооронд асуудал хурцадсан байна.
Тус зах нь түрээслэгчидтэй ямар нэгэн гэрээ байгуулалгүй өнөөг хүртэл аман тохиролцоогоор явж иржээ. Захын удирдлага болон байцаагч нар нь түрээслэгчдийг маш ихээр дарамталдаг, ажиллах орчин нөхцөл туйлын хүнд байдгаа түрээслэгчид ярьж байлаа.
Г.Уянга гишүүн захын түрээслэгчдэд тулгамдаад байгаа эдгээр асуудлуудтай танилцаад "Нарантуул" захад шалгалт оруулж, цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрээр өөрийн санаачилсан Түрээсийн тухай хуулийн төсөл нь давхар түрээс, шалтгаангүйгээр түрээсийн үнийг нэмэх болон түрээлслэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлуудыг цэгцлэхийг зорьж байгаа гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Ene yugaa hiij chaddag ym be.Aml**taa neh geseer gach irsen.Odoo tureeslegchin tuluu gej ****an yarih ym baina l daa.