Н.Алтанхуяг ҮХЦ-д хоёр дахь удаагаа бууж өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнөөдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар захирамж нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө буюу 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Захирамж хүчингүй болсонд тооцсон тухай” 46 дугаар захирамж гарган дээрх захирамжаа хүчингүй болгосон байна. Иймд Үндсэн хуулийн цэц зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа зогсоов.

Монгол Улсын Ерөнхий сайд захирамжаа Цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө хүчингүй болгосон дээрх үйлдэл нь ийнхүү хоёр дахь удаагаа давтагдаж байна

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.41) 2013 оны 03 сарын 20

YANA daa

0  |  0
аав чинь(180.149.95.26) 2013 оны 03 сарын 20

хариуц********** хүлээх ичэх энэ тэр юм байхаа больжээ

0  |  0
****** ***** **** (49.0.201.87) 2013 оны 03 сарын 20

*** **** ***** ***** ***** ***** ******** ** **.**** ** ******* ****** ****.iim l setgegdeltei bna daa.

0  |  0
*****(202.179.11.94) 2013 оны 03 сарын 20

Эд нар бат****сан хуулиа мэдэхгүй байгаа юм чинь бид нар яах юм бол оо

0  |  0
*****(202.179.11.94) 2013 оны 03 сарын 20

Эд нар бат****сан хуулиа мэдэхгүй байгаа юм чинь бид нар яах юм бол оо

0  |  0
sasd(202.179.2.77) 2013 оны 03 сарын 20

**chidiin bna

0  |  0
Top