Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо тэргүүтэй Европын Холбооны төлөөлөгчид 2013 оны 3 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай өргөтгөсөн хэлэлцээ хийнэ.
Тус айлчлалын хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” болон “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээнд хоёр тал тус тус гарын үсэг зурна.
Сэтгэгдэл ( 0 )