2013 оны Улсын төсөвт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахтай холбогдуулан бүртгэлийн зардалд 2,8 тэрбум төгрөг баталжээ. Уг төсвийн тухайд бэлтгэл ажлыг хангахад хүрэлцээтэй гэж үзэж байгаагаа албаны хүмүүс мэдэгдлээ. УБЕГ-аас сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад 28 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. УБЕГ-т Ерөнхийлөгчийн сонгуулиар 2101 хэсгийн хороо байгуулах тухай мэдээг аймаг, нийслэл, сумдын удирдлагуудаас ирүүлсэн байна. Иргэдэд болон бүртгэлийн газарт тулгарах гол хүндрэлтэй асуудал нь шилжилт хөдөлгөөн ажээ. Тодруулбал, иргэн хүн шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ заавал цахим үнэмлэхээ солихоор хуульчилсан байна. Иргэний цахим үнэмлэх олгож эхэлснээр хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 42,376 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн мэдээлэл УБЕГ-т байгаа. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс нэг тойрог болох учраас сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хорихгүй, харин хаягийн шилжүүлгийг хуульд заасан хугацааны дагуу хориглох юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
БАГА БАЙНА ШҮҮ
машинаар тоолоод Элбэгээ гарах биз бидний сан**** хэнд хэрэгтэйв Сонгууль гууль болсон