Интернэт хэрэглэгч та бүхэн цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо илэрхийлэх онлайн парламентад сонгох сонгогдох эрхтэй боллоо. Монгол Улс төлөөллийн ардчилалтай орон учраас парламент нь тойрог бүрийг төлөөлсөн гишүүнтэй байдаг. Онлайн парламент бол түүний адилаар 33 тойргоос бүрдсэн 33 төлөөлөгчтэй. 30 нь Монгол улсын 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл. Харин үлдсэн гурав нь гадаадад байгаа монголчуудыг төлөөлөх юм.
Та ч гэсэн онлайн парламентын төлөөлөгч болж болно. Мэдээж 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол улсын иргэн хэн ч бай нэр дэвших эрхтэй. Онлайн парламентын хувьд сонгогдсон төлөөлөгч зөвхөн тойргийнхоо асуудлыг л хэлэлцэнэ. Та Баянзүрх дүүргээс сонгогдсон бол иргэдийнхээ дуу хоолой нь болж, тэдний үзэл бодол, санал санаачлагыг төрийн түшээдэд хүргэнэ гэсэн үг. Тухайлбал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд зарцуулах ёстой нэг тэрбум төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэд юунд зориулахыг хүсч байгааг. Хүүхдийн цэцэрлэгтэй болох уу, эсвэл гэр хорооллын дунд худагтай болох уу, тоглоомын талбай барих уу өөр шинэ бүтээн байгуулалт хийх үү зэрэг тойргийнхоо иргэдийн саналыг нэгтгэж, сонгогдсон төрийн түшээдэд дамжуулан, асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална. Мэдээж та өөрийн сонгосон онлайн парламентын төлөөлөгч тойргийнхоо сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзвэл эргүүлэн татах бүрэн эртхэй.
Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авдаггүй, зөвлөх туслах зэрэг зөндөө олон ажилтангүй, зөвхөн өөрийн сэтгэлийн дуудлагаар иргэдэд үйлчилнэ. Онлайн парламентаар дамжуулан эх орныхоо хөгжилд таны оруулах хувь нэмэр, хувь хүний оролцоо улам бүр нээлттэй болж таны дуу хоолой цуурай биш бодит ажил болох цаг ирлээ.
Сэтгэгдэл ( 4 )
demgig baina
ovoo gaigui gants yum setgeed gargaad irsen chini heden uls turchiin nudend och gy****zaad tarhi ni buruugaar ajillaad ehlev eee huurhiii
odoo irgedde uilchilj chadahgui baigaa ter irgediin tuluulugch end devsheed songogdoj garaad uuruu uurtuu ter ard tuniihee uzel bodoliig taniltsuulakh yumbaina l doooo kkkkkk
ugni gaigui ard tumniii san** bodoliig udirdlaguudad hurgeh aytaihan yum bolokh ni gesen chini bas l neg uls turiin karer shiv dee nuguu l uls turchid udirdlaguudni uursduuu ner devshtsen yavj baikhiin gund**aigaas avahuulaad l bas boloogui ****an end tendehiiin darga nar ch yavj l baikh shig yasan ch olon davhar ajil **ba hashdag yum yasan ch hanaj tsaddaggui yum bas dahi** davhar neree devshuultsen guitsgeej yavna kkkkkkk